Япон улс “Тусгай ур чадвартай ажилтан” хайж байна

Та өөрийн мэргэжлийн ур чадвараа Япон улсад үр бүтээлтэй ашиглахыг хүсэж байна уу?

2019 оны 4-р сараас эхлэн Япон улсын аж үйлдвэрийн зарим нэгэн салбарт тухайн мэргэжлээр бэлтгэгдсэн гадаадын боловсон хүчнийг хүлээн авах “Тусгай ур чадвартай ажилтан” буюу SSW гэсэн оршин суух статусыг шинээр бий болгосон. Энэхүү сайтаар өөрийн эзэмшсэн мэргэжил, ур чадвараа ашиглан Япон улсад ажиллах сонирхолтой хүн бүрт зориулсан мэдээ мэдээллийг хүргэж байна.